Энхийг сахиулагч М.Бат-Эрдэнэ рекорд тогтоов

Данкон маршийг Данийн цэргийн хүчин 1972 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар иржээ. Энэхүү маршид Дани улстай холбоотон гадаадын улс орны цэргүүд урилгаар оролцдог бөгөөд 25 км болон 100 км зайд маршаар  гүйдэг байна.Энэхүү тэмцээн БНӨСУ-д зохион байгуулагдсан юм. 

Уг тэмцээнд 80 орны 320 энхийг сахиулагчид оролцсноос Монгол Улсын Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ахлагч М.Бат-Эрдэнэ /25 км-т 10кг ачаатайгаар гүйх/  тэмцээнд бахархам амжилт үзүүлжээ. Энэхүү тэмцээний бүх цаг үеийн рекордыг 02 цаг 07 минут болгон шинэчилсэн байна.

Данкон-2015 маршийн тэмцээн НҮБ-ын энхийг сахиулагчдын дунд зохион байгуулагдсан бөгөөд 80 гаруй орны 320 энхийг сахиулагчид тэмцээнд оролцсон билээ. Хятад улсаас хамгийн олон буюу 82 энхийг сахиулагч оролцсон юм. Харин Монголоос 11 энхийг сахиулагч оролцжээ. Эхний гараанд Монгол, Хятад, Балб улсын оролцогчид хурд хүчээ сорин өрсөлсөн юм.
 
БНХАУ-ын оролцогчид тэмцээнийг эхэндээ хошуучилж байсан ч, эцсийн мөчид Монголын баг тэргүүн байранд шалгарсан байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Olzii (202.179.15.189)
    bayarllaa sain baina chamaar baharhaj baina
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • bayarbat (203.194.114.235)
    minii mongoliin erelheg erchuud uneheer daichin shu baharhaj bna
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • зочин (203.91.118.178)
    Чамаар бахархаж байна Мундаг байна шүү
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • suld (83.250.85.99)
    mundag shuu mongoliin ireeduin baataruud mini
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • мөрдөст нэгт ах нь (202.179.13.27)
    сайн байна дүү минь улам олон амжилт гаргаарай
    2015 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (112.72.13.151)
    воов гайхалтай..
    2015 оны 06 сарын 02 | Хариулах