
Бяцхан охины аминд хүрсэн Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал маргааш 11.00 цагаас Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болно. Шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулахаар болжээ.
Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарын өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн аваагүй байна. Уг шүүх хуралд шүүгчээр Б.Мөнхбаяр, Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр М.Хувцагаан, Д.Тунгалаг, улсын яллагчаар Д.Цолмон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Өнөржаргал, гэрч шинжээчээр Манлайжав, Дарханбаатар нар оролцох аж.