БАЯНГОЛЫН БАГАЧУУД ПАРАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, "Найрсаг Баянгол" хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Баянгол дүүргийн удирдлагууд "Баянголын багачууд" арга хэмжээ зохион байгууллаа.
Уг арга хэмжээний хүрээнд тус дүүргийн 400 гаруй хүүхэд 13.00 цагт “Улаанбаатар Төмөр зам”-ын Дуу бүжгийн чуулгын урд талбайгаас Улаанбаатар палас хүртэл жагсав. Парадад ЕБС-ийн бага болон ахлах ангийн сурагчид, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид, сургуулийн өмнөх боловсролын уран хөдөлгөөнт гимнастикчид, “Амилагийн найзууд” үлгэрийн баатруудын дүрээр жагсав. Баярын жагсаалын дараа Улаанбаатар паласт урлагийн тоглолт, спортын тэмцээн, сурагчдын уран бүтээлийн үзэсгэлэн нээлт болох юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.