“МОНГОЛ ЭЭЖИЙН БАЯР” ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД БОЛЖ БАЙНА

"Эх үрсийн баяр"-ыг тохиолдуулан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монгол ээжийн баяр” урлаг соёлын арга хэмжээ болж байна.
Өглөөний 10 цагаас  оройн 21.00 цаг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээний хүрээнд нийслэлийн есөн дүүргийн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 1000 хүүхдэд бэлэг гардуулж, хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт шоу үзүүлбэр зохион байгуулха аж. Мөн ээжүүд болон хүүхэд багачуудын дунд хөгжилтэй тэмцээн уралдааныг зохиож байгаа юм байна.

Энэ арга хэмжээ нь “Монгол ээж” хэмээх сайн үйлсийн төслийн нээлт болж байгаа гэдгээрээ онцлогтой. Төслийн удирдагчаар “Miss Mongolia 2009”-ийн Үндэсний ялагч, Андра загварын агентлагийн захирал, топ модель Х.Бадамгэрэл, санаачлагчаар "Miss Wold Mongolia 2014"-ын үндэсний ялагч, Азийн топ модел Т.Батцэцэг нар ажиллаж байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.