Монгол дуучид ОУ-ын “Байкаль” тэмцээний эхний гурван байрт шалгарлаа

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг “Байкаль” олон улсын дуурийн дуулаачдийн тэмцээн энэ сарын 25-28-ны өдрүүдэд Улан-Үдэ хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээний тэргүүн байруудад  Монголын дуучид   шалгарчээ. Тодруулбал: МУГЖ Г.Ариунбаатар тэргүүн байр, УДБЭТ-ын гоцлол дуучин О.Хүрэлбаатар хоёр, УДБЭТ-ын гоцлол дуучин Д.Батжаргал гуравдугаар байрт орсон байна.  

Эмэгтэйчүүдээс УДБЭТ-ын  дуучин  С.Батчимэг  гуравдугаар байрт шалгарсан байна. Дуучин С.Батчимэг СУИС-ийг  Монгол Улсын гавьяат багш Б.Дашимагийн удирдлага дор сургуулиа төгсөж байжээ. Одоо УДБЭТ-т дуучнаар ажиллаж байгаа аж.  Тэрээр Монголын болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа уран бүтээлчдийн нэг билээ.   ЗХУ-ын Ардын жүжигчин, Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдааны тэргүүн байрт тус тус шалгарч байсан юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.