МЗХ ирэх сарыг “Хүүхдийн сар” болгон зарлалаа

Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор хариуцлагатай, хошуучлагч, залуу хүн бүр баян болохын төлөө зорилтыг дэвшүүлэн сар бүрийг өөрийн нэршилтэй болгож үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа юм. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд  6 дугаар сарыг “Хүүхдийн сар” хэмээн нэрлэж хүүхэд рүү чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.   

Зургаа дугаар сарыг хүүхдийн сар болгон зарласан нь хүүхэд багачууд, өсвөр үеийхнийхээ хөгжлийг дэмжихэд залуучуудын оролцоо, нөлөөллийг идэвхжүүлэх, хойч үеийнхэндээ зөв үлгэр дуурайлал үзүүлэхэд залуу хүн  бүр үнэ цэнэтэй байхад анхаарах, хүүхдийн хөгжлийг дэмжин ажиллахад томоохон түлхэц болох юм. 

Хүүхдийн сарын хүрээнд “Спирт үү Спорт уу” аян нээлт, Хүүхдийг зам тээврийн  осол аваараас урьдчилан  сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахын  тулд  “Хүүхэд зорчиж байна” аян, “Хүүхэд бүрийн инээд аз жаргал бэлэглэдэг” сошиал медиа аян, “Хариу нэхээгүй тус” аяныг тус өрнүүлэх бол Сургалт судалгааны “Полиси” төвөөс “Нийслэлийн шилдэг сурагч-999” төслийг хэрэгуүүлэхээр болсон байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.