ХҮҮХДИЙН БАЯРААР ЧИНГИСИЙН ТАЛБАЙН ХОЁР ТАЛЫН ЗАМЫГ ТҮР ХУГАЦААГААР ХААНА

06 дугаар сарын 01-нд 11:00-14:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулахтай холбогдуулан өглөөний 11 цагаас 14 цагийн хооронд Чингисийн талбайн баруун зүүн хоёр талын замыг хаана. Энэ үеэр Чингисийн талбай орчмоор 14 үнэгүй зогсоолын талбай ажиллах бол Үндэсний соёл амралтын хүрээлэн орчимд 5 зогсоолын талбай үнэ төлбөргүй ажиллана гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.