
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт шүлхий, Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт хонины цэцэг , Төв аймгийн Баянжаргалан, Өвөрхангай аймгийн Тарагт сумын хоёр баг, Булган аймгийн Орхон, Баяннуур сум, Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт галзуу өвчин гарчээ . Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт цусан халдвар өвчний гоц халдварт өвчин гараад байна. Нийт 5 аймгийн 8 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.