Унгар улсын гадаад хэрэг, худалдааны сайд Монгол улсад айлчлал хийлээ

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд ноён Петер Сияяарто өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ганцаарчилсан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, “Монгол, Унгарын хооронд дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалууд тогтмолжиж, Унгарын тал Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа сэргээн нээж байгаа нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин гүнзгийрч буйн илрэл боллоо” хэмээн онцлон тэмдэглэв.

Ганцаарчилсан уулзалтын дараа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд ноён Петер Сияяарто нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээ өндөрлөсны дараа талууд “Зөвлөлдөх уулзалтын механизмыг байгуулах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.