ЭХЭМҮТ нярайн түнхний мултралыг сүүлийн үеийн эхо аппаратаар оношилдог болжээ

Монгол Швейцарийн хамтарсан хүүхдийн төслийн хүрээнд ЭХЭМҮТ-д хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг авчиржээ. 2012 оноос төслийг өргөжүүлж, Улаанбаатар хотын гурван амаржих газар, хоёр дүүргийн нэгдсэн эмнэдэг, 11 аймагт төсөл хэрэгжсэн байна. Монгол улсад шинээр төрж байгаа хүүхдийн 13 хувь нь түнхний мултралтай төрдөг аж. 2007 оноос өмнө монголчууд түнхний мултралыг рентген оношилгоогоор оношилдог байсан. Харин өнөөдөрөөс Швейцарь Монголын хамтарсан төслийн хүрээнд дэлхийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж буюу түнхний мултралыг эхо аппаратаар оношилж байна. Энэ нь түнхний мултралын эрт илрүүлэлтийг нэмэгдүүлж байгаа юм.

ДЭМБ-ын тооцооллоор 1000 амьд төрөлт тутамд түнхний үеийн мултрал 0,7-2,5 тохиолддог бүртгэгддэг байна. Харин Монгол улсад шинэ төрөлтийн 13 хувь нь түнхний үеийн мултралтай төрж байгаа юм. Уг эмгэгийг эрт оношилж, хүндрэлээс сэргийлэхийн тулд  эхчүүд амаржих газарт оношлуулах шаардлагатай.  

Орчин үеийн анагаахын шинжлэх ухааны шаардлагад нийцсэн түнхний үеийн мултралыг оношлох үр дүнтэй, туяаны хор нөлөөгүй, өвдөлтгүй, энгийн хялбар арга болох хэт авиан оношилгооны аргыг Монгол улсад нэвтрүүлж эхэлсэн нь Монгол Швейцарийн хамтарсан хүүхдийн төслийн хамгийн том үр дүн гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байлаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.118.98)
    сайн мэдээ байна монголын үрс маш олон болтугай
    2015 оны 05 сарын 29 | Хариулах