

Монгол улсад хамгийн анх долоон жилийн өмнө “Гэрэлт зул” зул өргөх ёслолыг зохион байгуулж байсан билээ. Тайланд улсын Даммакаяа хийдийн хамба лам болоод “Даммакаяа” сангийн тэргүүн Луан Пу Даммачаёо уг ёслолыг зохион байгуулж байсан юм. Энэхүү ёслолыг "Сэтгэлийн Амирлан" сантай хамтран найм дахь жилдээ болох гэж байна.
Улс орон бүр өөрийн цаг тооллын бичгээс хамаарч өөр өөр өдөр ёслолын үйл ажиллагааг зохион байгуулдаг байна. Энэ жилийн хувьд манай улсад зургадугаар сарын 6-ны өдөр гэрэлт зул өргөх ёслол болох аж. Энэхүү ёслол нь олон улсын чанартай бөгөөд Тайланд, Энэтхэг, Индонез, Хятад, Малайз, Мянмар зэрэг улс тэмдэглэж өнгөрүүлдэг байна.