Борооны усны шугам тавихдаа холбогдуулан зам хаана

Хан-Уул дүүргийн 15-р хороо, Удирдлагын академи руу явсан авто замыг 2015 оны 5 дугаар сарын 29-ны 23.00 цагаас 2015 оны 5 дугаар сарын 30-ны 06.00 цаг хүртэл хааж, борооны усны шугам тавих ажил хийгдэхээр болжээ.
 
Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Жамъяан гүний гудамж, Блюской төвийн урд замыг 2015 оны 5 дугаар сарын 30-ны 22.00 цагаас 2015 оны 5 дугаар сарын 31-ний 06.00 цаг хүртэл хааж, бохир усны шугам тавих ажил хийгдэнэ.
 
Монголын Бурхан шашинтны шинэ төвийн барилгын ажил Сүхбаатар дүүрэг  18-р хороо, Япон цэргийн цогцолбор руу явсан замыг 2015 оны 5 дугаар сарын 30-наас 22.00 цагаас 2015 оны 6 дугаар сарын 2-ны хооронд сүвлэж шугам сүлжээний ажил хийнэ.
 
Баянзүрх дүүрэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын авто замыг 2015 оны 5 дугаар сарын 29-ний  23.00 цагаас 2015 оны 5 дугаар сарын 30-ны 06.00 цаг хүртэл хааж, борооны ус зайлуулах шугам тавих ажил хийгдэнэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.