ЗАСАГТ ХАНЫ ХӨХ ХАРЧУУЛ

 

Өнөөдөр “Засагт ханы хөх харчуул” гэсэн хэллэг ихэд дэлгэрчээ. Манай Алтай нутгийнхан ч энэ нэрэндээ сэтгэл нэн хангалуун. Энэ нэршил өнөө Алтайн БРЭНД НЭР болжээ. Зарим хүмүүс энэ бол Ч.Лодойдамба гуайн бичсэн зохиолын хэллэг төдий зүйл, үнэн хэрэгтээ тийм зүйл байгаагүй гэж үгүйсгэдэг нь харин оргүй мухар үгүйсгэл юм. Үнэхээр “Засагт ханы хөх харчуул” байсныг нутгийнхан хэлдэг бөгөөд Лодой зохиолч маань харин түүнийг монгол даяар “эргэлтэнд” оруулж өгсөн хүн. Лодойдамба гуайн аав Чадраабал өөрөө “Засагт ханы хөх харчуул”-ын нэг бөгөөд нутгийнхныхаа үүх түүхийг гаргуун мэддэг хүн байсан гэдэг. 

 

“Хэцүү” гэдэг үгийг өнөө цагт яхир зуумхай, санаа гашуун, суусан газраасаа шороо атгадаг, нэгэнт атгасан бол атгаснаа тавьдаггүй, ашигч сэргэлэн ч байж болох хүмүүст ихэвчлэн тодотгон хэрэглэдэг. Харин Засагт ханы хөх харчуулын тухайд бол энэ “Хэцүү” нь огт өөр ойлголт юм. 

Уужуу алсын хараатай, хэрсүү чанга бодол санаатай атлаа хар муу санаа бодолгүйдээ гэнэхэн ч юм шиг, халширч шантрахыг мэдэхгүй эрэмгий оргилуун атлаа дөлгөөхөн, зоримог овсгоо самбаатай, шургуу хөдөлмөрч атлаа ашигч завшаанч биш, хамгийн гол нь хүнлэг голч нуруутай, холч бодолтой хүмүүс байж.

 Дарга, ихэс, баян цатгалан гэж далдаганахгүй, доодос гэж дооршаахгүй, хэлэх үгээ хэнээс ч эмээлгүй ил шулуухан хэлчихдэг, зовж шаналахдаа тулбал хэн нэгэнд ялархахаас илүүгээр чимээгүй тэсдэг, гавьяа байгуулбаас баатарлаж, цээж ханхалзах нь бага тийм л хүмүүс. 

Яг л “Тунгалаг Тамир”-ын Эрдэнэ лугаа адил. Чухам ясны энэ л давтагдашгүй чанараараа ойр холынхонд гайхагдан, “Засагт ханы хөх харчуул хэцүү, хэцүү” гэгддэг байж. Энэ нутгийнхан ер нь л иймэрхүү нийтлэг зан төрхтэй хүмүүс дээ. 

Ч.Лодойдамба ч, Монголын төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, Ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар, зууны манлай нийтлэлч Л.Түдэв ч чухам ориг “ХЭЦҮҮ ХӨХ ХАРЧУУЛ”-ын сонгомол төлөөлөгчид бөлгөө.

ЗУРГИЙН ТАЙЛБАР:
Хөх Түдэв, Хөх Лодойдамба...., 
Хөх хүмүүсийн зураг оруулах гэтэл Хар Норов, Хар Пүрэв гэх мэт хар, эсвэл Шар Цэдэндорж, Шар Мийгаа гэх мэт шар хүмүүсийн зураг орчих гээд хэцүү байна.

 

АЛТАЙН  ЗОХИОЛЧДИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН, ХУДАЛДАА БОЛЛОО.
Говь-Алтайн Уран бүтээлчдийн номын үзэсгэлэн худалдаа  5 сарын 27-ндТөв талбайд боллоо.

Алтайнхан хамгийн олон зохиолчидтой гэдгээрээ бахархдаг. Төрийн шагналт Ч.Лодойдамба, М.Цэдэндорж, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Л.Түдэв, СГЗ С.Пүрэв, СГЗ С.Лочин, Ч.Алагсай, Т.Очирхүү, Төрийн шагналт Д.Норов, Мөнгөний Чимид, Ш.Шажинбат, Нанж Лхагва, СГЗ Я.Ганбаатар, СГЗ Ү.Хүрэлбаатар, СГЗ Д.Дашдондов, СГЗ Ц.Балдорж, СГЗ Ч.Сонгино, СГЗ Х.Чилаажав, Д.Пүрэв, СГЗ Д.Жамьян, Б.Шүүдэрцэцэг, П.Батнайрамдал, М.Билэгсайхан, Зөгнөлт зохиолын шан тавилцсан Ж.Гал, СГЗ Б.Галаарид, Бажуудайн Ганбат, З. Гүнсэн, Г.Гэндэндарам, М.Дэмчиг, Ж.Заяабаатар, Г.Зуунай, Д.Лхагвасүрэн, СГЗ Л.Мөнхтөр, Ш.Мягмар, Ламжавын МЯгмарсүрэн, Н.Нагаанбуу, Х.Нямхишиг, СГЗ Б.Пүрэвдаш, Лувсангийн Пүрэвдорж, Т.Содномдаржаа, Ш.Содномдорж, Д.Сүрия, Л.Сэлэнгэмөрөн, Д.Сэрээтэр, Н.Сэсээр, Б.Туяа, С.Түвдэнням, Д.Цогбадрах, Б.Цогзаяабаатар, Б.Чардаг, Р.Эмүжин, Л.Ширчин, Бя.Энхтуяа, М.Эрдэнэбат, Т.Юмсүрэн, гэх мэт нэрсийг гүйцэд жагсаавал 120-иод нэр гарах юм байна.

Тэдгээрээс:

- Хөдөлмөрийн баатар зохиолч 1 

- Ардын Уран зохиолч 1
- Төрийн шагналт 3
- Гавьяат цолтон 19
- Нацагдоржийн шагналтан 7
- МЗЭ-ийн шагналтан 40 гэх мэт... 

Алтай нутгийнхан энэ олон оюуны аварга, арслан, заануудынхаа уран бүтээлийг  Алтайн өдрүүдийн хүрээнд Чингисийн талбайд Улаанбаатарчууддаа хүргэж танилцуулав.
Зохиочдоос гадна мөн зураач урчууд, гэрэл зурагчдын бүтээлүүдийг ч дэлгэж үзүүлэв.

Зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • muu gvel bugdeeree shu (103.229.123.103)
    mongol hun bur adilhan hogiin zantai shu de bie bienee muu heleh gd yadchih yumaa neg undesten shu de ternees ali neg tusgaar uls bj bgad niilsen yum bhgui shu maanaguudaa
    2015 оны 06 сарын 01 | Хариулах
  • Од (112.72.13.216)
    Бямбасайхаан чамайг хүний мөс муутай зан гаргахаар л зарим хүмүүс чамд муухай хандсан байна. Нутгийн бүх хүнийг ингэж хэлж байгаагаараа чи өөрөө их муу хүн бололтой.
    2015 оны 05 сарын 31 | Хариулах
  • ALTAI (202.21.118.98)
    Altainhan hun muutai gedeh hudlaa. Harin ch hodoo ni arilaagui mongol gunduugi humuus shuu
    2015 оны 05 сарын 31 | Хариулах
  • Бямбасайхан (103.26.193.124)
    Говь-Алтайнхан хүний мөс муутай шүү тэр бол гашуун үнэн, ер нь ч Ойрдын нутгийн зах шүүдээ
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
    • слушай хуй
      я тебя выебу сукин сын
      2015 оны 05 сарын 30
  • Дддддд (103.26.194.74)
    Говь алтайнханыг хүн муутай гэдэг. Бас ашигчийнхан
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
    • Од
      Танай нутагт хүн муутай хүн олон л байгаа ш дээ. Чи ч тэдний нэг......................
      2015 оны 05 сарын 30
  • Иргэн (124.158.112.4)
    УИХ-ын гишүүн сангийн сайд А.БАЗАРХҮҮ алтайчуудын нэгдээ
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    togrogiin bolormaa, bigeriin gombojav, haliuni tsedendash, jargalangiin lhagvasuren, geed nutgaa meddeg hund bol zondoo shn humuus uldsen l bna da shavi minee
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • galdan balai (77.21.131.228)
    tusgaar togtonoson zasagt haan uls paah guchtei sontoj baisht
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • Zacag (99.25.161.72)
    Zacagt hani. Huh harchuud hezeeni Hun muutai l gedeg. Ter unen bhaa.
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
    • bayar
      uurtuuree adiltgah hereggui....
      2015 оны 05 сарын 29
  • Зочин (202.170.71.77)
    Монгол улсад яруу найрагчдаараа Төв аймаг, үргэлжилсэн үгийн мастер зохиолчдоороо Говь-Алтай зүй ёсоор орно доо Алтайчууд мунадаг мунадаг
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • zochin (122.201.21.77)
    ingeed l minii ner baidaggui yumaa
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (203.169.53.6)
    А.Амарсайханг яагаад орхичиxов Хэцүү анги, Улаан эрэг, Тусгай салаа ...
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
    • дандий
      ийм марзан кино зохиолууд бичсэн юм бол алтайчууд өмнөөс нь ичээд оруулаагүй юм байлгүйй дээ гшш
      2015 оны 05 сарын 28