
Буудлагын дэлхийн цомын тэмцээн Герман улсын Мюнхен хотод өнөөдөр эхэллээ. Дэлхийн цомын тэмцээнд 87 орны 900 гаруй мэргэн буучид онч сорин өрсөлдөж байна
“Рио-2016” олимпийн эрх олгох дэлхийн цомын тэмцээнд 87 орон мэргэн буучдаа илгээжээ. Монгол улсаас МУХБ, ГТ О.Гүндэгмаагаар ахлуулсан үндэсний шигшээ багийн 11 тамирчин оролцож байгаа юм. Зургадугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд амжилттай оролцож рекорд амжилтаа ахиулсан 24 тамирчин олимпийн эрхийн авах аж. МУХБ, ГТ О.Гүндэгмаагийн хувьд он гарсаар БНСУ-ын Чанвон хотод явагдсан Дэлхийн цомын тэмцээнд оролцож спорт гар бууны 25 м түрүүлэн “Рио-2016” олимпийн анхны эрхийг авч гараагаа амжилттай эхлүүлсэн юм. О.Гүндэгмаа тамирчдын амжилтан техник маш чухал гэдгийг онцолсон. Учир нь БНСУ-д болсон тэмцээнд финалд шалгаран үлдэхэд түүний буу хоёр удаа гацсан байна. Мөн сумны хүрэлцээ муу байгаа аж. Эдгээр асуудалд дорвитой шийдвэр гаргаж ажиллахыг хүсчээ.