
Автобус компанийн удирлагууд хууль бусаар төсвийн мөнгө идэж байсан нь илэрчээ. Хувийн хэвшлийн гурван автобус компанийн хууль бус үйлдлээс болж улсад 1,6 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудыг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчиход зориулж улсаас автобус компаниудад нөхөн олговор олгодог юм. Зөвхөн 2015 оны эхний 4-р сарын байдлаар "Тэнүүн огоо", "Тэнүүн дэлгэр", компани улсад 1,6 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байна. 20 автобусанд суулгах ёстой "мт 150 jps" тоног төхөөрөмжийг суудлын жижиг авто машинуудад суулгасан байжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан нэр дурьдсан автобус компанийн удирлагууд болон Нийтийн тээврийн зорчих хэсгийн газрын ахлах мэргэжилтэн нарын дөрвөн хүнийг цагдан хорих 461-р ангид хорьж хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болжээ.