
.
Сэргээн засах клинк нь нийслэл хотод ганцхан байдаг. Энэхүү клиникт хэвтэн эмчлүүлэхийн тулд иргэд гадаа нь хонож оочирлодог гэнэ. Бүр гурав дахь сараа оочирлоод урдуураа таслуулсан иргэд тус эмнэлгийн гадаа хоносон хэвээрээ байна. Эдгээр оочирлож хонож байгаа хүмүүсийн дунд хөгшин настай хүмүүс ихээхэн байдаг аж.
Сэргээн засах клиник эмнэлэгт хэвтэх "үнэтэй" эрхийн төлөө оочирлож буй иргэд бухимдаж, хоорондоо зодолдох явдал ч гардаг байна. Үүнээс үүдэн хүмүүс гэмтэж, шахцалдаан дунд ухаан алдаж унах явдал гарах болжээ. Мөн халаасны хулгайн гэмт хэргүүд ихээр гарах болсон байна. Хөгшин настай хүмүүс хонон, өнжин оочирлож чадахгүй бие нь муудаж хүүхдүүдээ оочирлуулдаг аж. Харин эмнэлэгийн ажилчид заавал тэр хүн чинь өөрөө ирэх ёстой гэсэн хариулт өгч эмнэлэг руугаа оруулдаггүй гэнэ.
Холбогдох албан тушаалтангууд эдгээр иргэдийн асуудлыг шийдвэрлэж өгөх зайлшгүй хэрэгтэй болоод байгаа юм.Манай улсын төрийн байгууллагуудын хүнд суртал хэдий хүртэл оршин тогтнох вэ?