Монголын тэргүүн баячуудын нэг Х.Баттулгын эд хөрөнгөний жагсаалт

Х.Баттулгыг  Монголын толгой баячуудын нэг гэдгийг хүмүүс ч андахгүй мэднэ. Харин түүний баяжсан түүх сонирхол татдаг.Тэрээр багаасаа спортоор хичээллэж, 1979-1990 онд самбо бөхийн улсын шигшээ багийн тамирчин байв. Хоёр ч удаа самбо бөхийн дэлхийн аварга болж байсан шаггүй сайн тамирчин байжээ. Дэлхийн аварга болж ирээд хотын захиргаанаас байр олгохыг гуйхад энэ амжилтаа дахин давтвал орон сууцтай болгоно хэмээн амыг нь тагласан гэдэг. Гэвч шаргуу хичээллэж байгаад амжилтаа давтаж байртай болоод хөл нь газар хүрэхгүй баярлаж явсан залуу өдгөө Монголын тэргүүн баячуудын нэг болж чаджээ. Спортын салбарт гаргасан түүний амжилтыг үнэлж гавьяат тамирчин цолоор энгэрийг нь мялаасан. Д.Дэмбэрэлийн анги, С.Баярын тэргүүлж байгаа танхимд дээд сургууль дүүргээгүй, тусгай дунд боловсролтой ганцхан хүн байсан. Энэ нь УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга 1990 онд Х.Баттулга бизнесийн салбарт хөл тавихаар шийдэж “Женко” ХХК байгуулсан юм билээ. Бизнесийн гараагаа эхлэх хуримтлалыг тамирчин байхдаа цуглуулсан шаггүй сэргэлэн залуу байж. Гадаадын олон орон руу улсын зардлаар тэмцээн, уралдаанд явахдаа Монголд ямар бараа аваачиж зарвал хэдэн төгрөг унагах бол гэж тооцоолдог байж. Тэр үеэс мөнгөний амтыг, бизнес хийхийн давуу талыг ухаарч урлаг, спортын салбараас хөндийрчээ. Сингапураас электрон бараа авчраад зарахад хэд нугалдаг байж. Мөн Гүржээс хоёр камаз ногоон цай ачуулж борлуулсан нь тооцоолсноос их ашиг олсон гэдэг.
“Талх чихэр” ХК
Талх Чихрийн комбинат нэртэйгээр 1984 онд ЗХУ-ын техник, эдийн засгийн туслалцаатайгаар ашиглалтад орж улмаар 1999 онд хувьчлагдсан Талх Чихэр ХК болон зохион байгуулагдсан. 500 гаруй ажиллагсадтай 60 гаруй нэр төрлийн талх, нарийн боов, бялуу, чихрийн үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа явуулж буй Монгол улсын тэргүүлэгч, ууган хүнсний үйлдвэр юм.
“Мах импекс” ХК
Тус компани нь 1946 онд нийслэл хотыг мах махан бүтээгдэхүүнээр хангах чиг үүрэгтэй “Боловсон мах комбинат” нэртэйгээр байгуулагдаж 60 дах жилдээ ажиллаж байгаа хүнсний ууган үйлдвэр юм. Түүнээс хойш 1968, 1987-1989 онуудад (тэр үеийн) БНАГУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар тус комбинатын техник  технологиор шинэчлэн тоноглогдож 1977-1991 онуудад “Махконсервын комбинат”, 1991-1996 онуудад “Махимпэкс пүүс”, 1996-1999 онуудад “Махимпэкс компани”, 1999 онд хувьчлагдаж “Махимпэкс ХК” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компани нь 300 гаруй ажиллагсадтай, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Голланд, Франц, Щвейцарь, Итали, Япон, Йордан зэрэг орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллаж экспорт импортын үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд  ОХУ, Казакстан, Киргистан, БНСУ-тай хамтран ажиллаж үхэр, адууны гулууз мах, ясны гурил экспортлож байна. Тус  компани нь 2009 оноос  Исламын Бүгд Найрамдах Иран улсын компаниудтай хамтран ажиллаж хонины ангилсан махыг экспортлох ажлыг тогтмол хийж байна.
“Баянгол” зочид буудал
Монголын аялал жуулчлал, зочид буудал, үйлчилгээний салбарын хагжилд томоохон үүрэг гүйцэтгэсээр ирсэн “Баянгол зочид буудал” анх 1964 онд байгуулагдсан. Өмч хувьчлалаар 1991 онд “Баянгол зочид буудал” ХК болгон хувийн хэвшлийн аж ахуй болон өөрчлөгдөж анхны хувьчлагдсан зочид буудал болсон байна. “Баянгол” зочид буудал нь 4 одны зэрэглэлтэй ба голчлон бизнес ангилалын зочид төлөөлөгчид, жуулчдыг хүлээн авч үйлчилдэг. 215 өрөөнтэй, 400 гаруй зочдыг нэг дор хүлээн авах чадалтай буюу  Улаанбаатар хотод хамгийн олон өрөөтэй зочид буудал, мөн 500 хүн босоогоор хүлээн авах хүчин чадал бүхий том буудал. Ази – Европ хоолны ресторан, “Монголын нэг өдөр” Монгол хоолны ресторан, Дээд зэрэглэлийн виноны “Wine House” кафе-бар, Bellagio Вьетнам Үндэсний хоолны ресторан, Касабланка –Ази, Сингапур хоолны ресторан гэсэн таван том ресторантай.     
“Милл хаус” гурилын үйлдвэр
Орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон энэ гурилын үйлдвэр гурил үйлдвэрлэгчид дунд том орон зайг эзэлдэг. 
     "Коника-Минолта"
"Жи-Эй-Жи" ХХК нь 1995 оны 12 сард Монгол- Сингапурын хамтарсан хөрөнгө оруулалттай байгуулагдаж Япон улсын "Коника" корпорацийн нэрийн барааг Монголын зах зээлд худалдаалан борлуулах эрхтэйгээр "Коника" гэрэл зургийн нэг лабораторитойгоор vйл ажиллагаагаа явуулж эхлэсэн билээ. 2003 оны 10-р сараас эхлэн Япон улсын хоёр том корпораци "Коника" болон "Минольта" хоёр нэгдсэнээр "Коника-Минольта" корпорацийн нэрийн доор vйл ажиллагаагаа явуулах болсон. Одоо тус компани нь Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад болон хөдөө орон нутгуудад нийт 29 гэрэл зургийн лабораториудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
"Женко тур бюро"
 “Женко Тур Бюро” ХК нь 2006 онд хувьцаат компани болж өмчийн хэлбэрээ өөрчилж 10 тэрбум төгрөгийн өртөг бүхий төслийг бүтээн байгуулахаар ажиллаж эхэлсэн.  Одоогоор тус компани нь өөрийн орны болон Япон, Сингапур, Орос, Герман, Солонгос, Хятад улсуудын аялал жуулчлалын компаниуд,  манай орны томоохон хэмжээний арав гаруй зочид буудал, 20 орчим зоогийн газар, 50 гаруй жуулчны бааз, бусад үзвэр үйлчилгээ, соёл амралтын газруудтай хамтран ажиллаж байна.
“Чингэс хаан” хөшөө цогцолбор
Цогцолборын нийт талбай нь 212 га бөгөөд цогцолборын төвд морьт хөшөө байрладаг. Морьт хөшөө нь суурийн хэсгийн байгууламжийн  хамт 40 метр өндөр юм. Суурийн хэсэг нь 10 метр өндөр 30 метрийн диаметртэй дугуй хэлбэртэй, морьт хөшөө нь 30 метр өндөр юм. Хөшөөний суурийн хэсэгт хааны музей, үзвэрийн танхим, ресторан, бар, хурлын танхим, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг байрладаг. Хөшөөний танхимаас морины сүүлэнд байрлуулсан цахилгаан шатаар морины бөгсөн бие хүртэл яваад цааш цээжин дундуур нь явган явж эмээлийн бүүргээр гарч улмаар морины хүзүүн дээгүүр явж  толгойных  нь орой дээр гаран цогцолборын эргэн тойрныг харах боломжтой.  Морьт хөшөөг тойрон 200 гаруй гэр буудал байрлуулахаар ажиллаж байгаа. Эдгээр 200 гаруй гэр нь орчин үеийн тавилга, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Гэр буудлууд нь XIII зууны үеийн Монголын овог аймгуудын хэрэглэж байсан эртний тамганы хэлбэрээр байрлах гэнэ.
“XIII Зуун цогцолбор”
“XIII Зуун цогцолбор” нь Улаанбаатар хотоос 96 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Ёл уулын эргэн тойрон  88 га газарт байрлаж байна.
“Гольф” цогцолбор
Төв аймгийн Эрдэнэ суманд баригдаж байгаа том хэмжээний зочид буудлыг 2008 оноос эхлэн барьж эхэлсэн. Энд гольфийн талбай, хиймэл нуур байгуулахаас гадна  гадаад орчны бусад тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг иж бүрдлээр нь хийх аж.
“Түмэн хишигтэн” 
Энэхүү хөшөөт цогцолбор нь нийт 140 га газрыг хамрах бөгөөд энэ нь Сүхбаатарын талбайг 5 нийлүүлсэнтэй ижил хэмжээ юм. Уртаараа 2000 метр өргөнөөрөө 700 метр зайд 10000 морьт баатрууд цувран жагсах юм. Улаанбаатар хотоос 53 км зайд, байгалийн сайхан цогцолсон Туул голын ойролцоо Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Цонжин болдог” хэмээх газарт байрлах аж.
“Их майдар” цогцолбор
Тус компани “Их майдар” цогцолбор байгуулахаар ажилдаа ороод байгаа. Энэхүү бурхан нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Өгөөмөрийн аманд Богд хаан уулын энгэрт босох бөгөөд дэлхийд байхгүй том хэмжээтэй байх гэнэ. Майдар бурхны ард 108 метр цагаан гантигаар Гаадангийн суварга босгохоор төлөвлөж байгаа юм. Мөн уг суврага дотор 108 мянган ширхэг алтадсан Майдар бурхан хийж, иргэдэд эзэмшүүлэх ажээ.
"Hartford Institute"
Сингапурын vнэт цаасны зах зээл дээр бvртгэлтэй, бизнес менежментийн чиглэлээр боловсрол олгодог тэргvvлэгч байгууллага Хартфорд Институт нь 1999 оны 5-р сард байгуулагдсан. Хартфорд нь 2004 оны 4-р сараас дизайн болон зохион бvтээх чиглэлийн боловсролоор Азид тэргvvлэгч Раффлес Корпорацийн (Раффлес ЛаСалле нэрээр илvv мэднэ) салбар болсон.
Налайх ХХК
Налайхаас нүүрс олборлодог энэ компани Улаанбаатарт нийлүүлдэг нүүрсний хэмжээгээрээ толгой цохидог. Энэ компанийн хувьцаа Х.Баттулга сайдын халаасанд 100 хувь бий.
“Нүүдэл трейд” ХХК
Энэ компани  1994 онд байгуулагдсан. Монголын брэнд бүтээгдхүүнийг гадаад, дотоод зах зээлд худалдаалах үйл ажиллагааг гол чиглэлээ болгон ажилладаг. 2009 оноос аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байна. 
Эмээлт зах
Хотын баруун хэсэгт орших түүхий эдийн гол наймааг гартаа атгасан “Эмээлт зах” бас л 100 хувь Х.Баттулга сайлын өмч. Махны үнэ, ноолуурын үнэ гэх мэт түүхий эдийн гаралтай бараа бүтээгдэхүүний үнийг энэ зах тодорхойлж байдаг.
“МИК эмээлт”ХХК
Энэ компани махны зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг, бас Хүнс хөдөө аж ахуйн яам, жижиг дунд үйлдвэрээс багагүй дэмжлэг авч чаддаг гэнэ. 
“ХИД” ХХК
Бас л социализмийн үеийн хотын төвд байрлалтай том дэлгүүрийн байрыг мань эр өмч хувьчлалаар авчээ. Одоо энэ байранд Х.Баттулга сайдын “S1” хувийн телевиз, "Hartford Institute" байрлаж байна.Үүнээс гадна түүний мэдэлд "Chinggis Market" “Ардчилал сонин”, Монголын мэдээ сонин, уул уурхайн томоохон хувьцаанууд гээд багагүй хөрөнгө бий. Тэрбээр АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийнхөө хөрөнгийг 14 тэрбум орчим төгрөгөөр үнэлсэн ч үүнийг хэтэрхий баг үнэ гэж бизнесменүүд ярьдаг юм билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (53)

  • зОЧИН (202.170.69.58)
    ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМ ГАЗАР НУТГААР ОВОО ТОМ БОЛОВЧ 60 ГАРУЙ ХУВЬ НЬ ДАРХАН ЦААЗТАЙ ХЭМЭЭН ХҮН МАЛ ОРШИН СУУХЫГ ЦААЗЛАН ХОРИГЛОДОГ.ҮЛДСЭН 40 ОРЧИМ ХУВИЙНХ НЬ АЛЬ САЙХАН БАЙГАЛЬ УУЛ УС МОД ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ЗАМ ДЭД БҮТЭЦТЭЙ ГАЗРЫГ УИХ-ЫН ГИШҮҮН ЕРӨНХИЙ САЙД ТҮҮНЭЭС ДООШ АЛБАН ТУШААЛТАН ИХ БАГА ХӨРӨНГӨТНҮҮД АВСАН.БҮГДИЙГ НЬ БИЧИХ БОЛОМЖГҮЙ.ГАВААГЫН БАТХҮҮ ГАЛТТАЙ БУЛНАЙГ ТЭР ЧИГТ НЬ АВААД ЗОГСОХГҮЙ ГАЛДАН БОШИГТ ХААНЫ МАНЖУУДТАЙ ХИЙСЭН СҮҮЛИЙН ТУЛААН БОЛСОН 100 МОДНЫ ЭЛСИЙГ АВСАН.НОРОВЫН АЛТАНХУЯГ ХААН ЖИМСИЙН ЭДЭЛБЭР ГАЗРЫГ УВСЫНХАН ХАРЗТАЙ АМРАЛТЫГ ИХ ЗАСГИЙН НЯМОСОР МӨНЛ ХОТ БАЙГУУЛЧИХСАН СУУНА.НУТГИЙН ИРГЭН БОЛ ИЙМ ГАЗРЫГ АВНА ГЭВЭЛ ГОНЖИЙН ЖОО ГОЛИОНЫ БААС БОЛНО.СУМЫН ИРГЭДИЙН ХЭДЭН ХУВЬ ГАЗРАА ӨМЧИЛЖ АВСАН.ЭНЭ НЬ ХИЧНЭЭН ХЭМЖЭЭНИЙ ГАЗАР БОЛОХ БОЛ.СУМЫН ИРГЭН БУС ГАДНЫ ХҮМҮҮС ЦӨӨХӨН АВСАНЧ ӨМЧИЛЖ АВСАН ГАЗРЫН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЛЭХ БОЛ.СУМЫН ИРГЭД ЗӨВХӨН 005 ГА ХЭМЖЭЭНИЙ ГАЗРАА Л ХИЧНЭЭН ХӨӨЦӨЛДӨЖ АЛДАГ ОНОГ АВСАН БОЛ ГАДНЫ ХҮМҮҮС ЯМАР АМАР ЗАМААР НОГООН ГЭРЛЭЭР ИЙМ ИХ ХЭМЖЭЭНИЙ ГАЗ
    2015 оны 07 сарын 10 | Хариулах
  • zochin (122.201.28.4)
    TDB, TV-nuud, Darhanii tumurlugiin uildver geh met orhison bn , avch bolnoo luivardnuu guina uu ailgan uu gol ni yadaj ulsad tatvar toldog baij ekh oronch bolooch de
    2015 оны 06 сарын 02 | Хариулах
  • зочин (124.158.93.67)
    Баттулгын эргэн тойронд юм горьдог нөхдүүд юм бичээд байгаа юм уу . Улсын хөрөнгийг луйвардаж авчихаад яг үнэндээ монголыг мөлжиж амьдардаг. Байсан юмыг явуулж байгаа болохоос биш шинээр юу бүтээсэн юм. аяхан Ерөнхий сайд намайг болго гээд гомдсон хүний рольд тоглоод байсан. Энэ хүнийг магтан сайшаах юу байнааааааааа. хаана ч хэзээ ч эх орноо бодохгүй ээ ТЭЗҮ хийх нэрийдлээр тэрбум тэрбумаар Америкад төгссөн гэсэн зөвлөх залуугаараа дамжуулж луйвар хийдэг гэж сонинд гараад байсан.
    2015 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.193.64)
    Zuv hun avchee. Uur hun a sain bol ene bugd baihgui bh blaa.
    2015 оны 06 сарын 02 | Хариулах
  • бат (202.126.89.150)
    баттулгыг сайн монгол хүн гэдгийг бид юугаар нотлох вэ хувьчилж авсан газрууд нь одоо ч өргөжин тэлж байна сайн л авч явна харин арьс шир ноос сүлжмэлийн үйлдвэрүүдийг молекул бас тэр зумаа гэх нөхдүүд үйлдвэрийн байрыг түрээслэж хувцас болон материалын хомсдолд монголыг оруулаа биздээ тэгээд бид эрээний хувцастангууд болоо биздээ хэрвээ баттулга энэ үйлдвэрүүдийг аваагүй бол бид эрээнээс талх махаа зөөх байсан энэ хүн амь өрссөн тэмцэлд яваа хүн
    2015 оны 06 сарын 02 | Хариулах
  • amjilt (188.64.247.13)
    amjilt hvsie . ene bol od jargal oyungerel cv batboldtonguud shig deermiin ajil. eh oron zaragsad bish . ariun tsagaan hudulmuriin vr shim bn gej oilggdoj bn tanid amjilt 17 onii erunhiilugch shvvvv amjilt
    2015 оны 06 сарын 01 | Хариулах
  • Tavan jiliin gavshgaich (112.72.13.137)
    Muulaad, uzen yadaad baisan Socialimyn yr shim, Yu.Tsedenbal dargyn , mongolyn ard tumnii buteesen Material Texnikiin Baaz-n zarim uildevriig avsanaas bish, ter zurag ugaadag gazar ene ter bol buteen baiguulalt ogt bish!!! Socializmyn xorongotei terbumtan gevel taarna
    2015 оны 06 сарын 01 | Хариулах
  • mongol gej orildog (103.26.194.67)
    tsever luivarchin daa
    2015 оны 05 сарын 31 | Хариулах
  • Ц,Б (103.10.22.1)
    Бизнэс хийгээд баяжсан юм чин яахав дээ. Цаанаа чинь насаараа төрд ажилласан тэрбумтангуудыг харин яана гэхэв.
    2015 оны 05 сарын 31 | Хариулах
    • Hehe
      Battulga chin harin suuliin heden jil turd ajillaad, gishuun said hiigeed ulam bayjij baigaag 1 bod doo. Oligarhi
      2015 оны 05 сарын 31
    • Hehe
      Battulga chin harin suuliin heden jil turd ajillaad, gishuun said hiigeed ulam bayjij baigaag 1 bod doo. Oligarhi
      2015 оны 05 сарын 31
  • Зочин (74.71.227.238)
    itgedeg,gehdee tanii hooloi neg l sonsogdohgi bna,ta sonsogdohoor tetseech
    2015 оны 05 сарын 31 | Хариулах
    • zochin
      chi ooriihoo toloo ene huniig temtsene gej arai goridoogui biz de kkk
      2015 оны 05 сарын 31
  • Mongoldoo l munguu oruuldag yum baina. (70.50.4.52)
    Dandaa l Mongoldoo uil ajillagaa yavuuldag uildver, company-uud baina. Demjij baina.
    2015 оны 05 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Монгол Улсыг бараг худалдаад авчихсан юм биш үү. Төрийн өмч, ард түмний өмчийг яаж үнэгүйдүүлж эрх мэдэл, авилгалын хүчээр авч болдог сонгодог жишээ. Худал матарын нулимс унагаж байх нь ичмээр...Одоо төрийг худалдаж авчихсан шүү дээ.АН-ынхан бүгд энэ хүнээс айж байгаа...өмчлөөд авчихсан. Эзэнт төрийн үнэт зүйлс бүхэн нэг хүний хараат болох нь аюул шүү...
      2015 оны 05 сарын 31
  • Төрийн өмчийн загалмайлсан эцэг (122.201.24.244)
    Х.Баттулгын авсан улсын үйлдвэр аж ахуйн газрууд -Мах Импех -Баянгол зочид буудал -ХИД 1 -АПУ -Худалдаа хөгжлийн банк -Дарханы төмөрлөгийн үйлдвэр -Хөтөлийн цемент цохойн үйлдвэр -Талх чихэр... гм. Баянгол зочид буудлыг гэхэд 32 сая төгрөгөөр авсан.
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
    • Үнэн
      Монгол Улсыг бараг худалдаад авчихсан юм биш үү. Төрийн өмч, ард түмний өмчийг яаж үнэгүйдүүлж эрх мэдэл, авилгалын хүчээр авч болдог сонгодог жишээ. Худал матарын нулимс унагаж байх нь ичмээр...Одоо төрийг худалдаж авчихсан шүү дээ.АН-ынхан бүгд энэ хүнээс айж байгаа...өмчлөөд авчихсан. Эзэнт төрийн үнэт зүйлс бүхэн нэг хүний хараат болох нь аюул шүү...
      2015 оны 05 сарын 30
  • НЭРЭЭ БОД (103.229.122.184)
    ХӨРӨНГӨ МӨНГӨТӨЭЙ БАЙХ САЙХАН Л ДАА ГОЛ ТЭР МӨНГИЙГ ЗӨВ ЗАМААР ОЛЖ АВСАН БАЙХ НЬ ЧУХАЛ. БАТТУЛГА БОЛ САЙН БИЗНЕСМЕН ХҮН ҮҮНТЭЙ ХЭН Ч МАРГАХГҮЙ ГЭХДЭЭ ӨННӨДӨР КОМПАНИУДЫГ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХИР ҮҮРЧ ЯВААГААР НЬ ДҮГНЭХ ЦАГ БОЛСОН. ДЭЛХИЙ НИЙТИЙН ЧИГ ХАНДЛАГА Ч ИЙМ БАЙГАА ЭНЭ ТАЛ ДЭЭР БОЛ БАТТУЛГА МАШ МУУ ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ШҮҮ. НАДААС ӨӨР ХҮН ИЛҮҮ ГАРАХ БИЙ ГЭЖ ИХ Л АТААРХУУ ЗАН ГАРГАДАГ ШҮҮ ДЭЭ. НУУГААД ЯАХАВ
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
  • Сүхбаатар (27.123.214.119)
    Түүнийг дэмжвэв монгол илүү хөгжинө. Телевизээр олон сайхан эх орноо гэх сэтгэлтэй цуврал нэвтрүүлгүүд хийж байгаа. Монгол туургатны 100 эрхэм. Морьтон монголчууд гээд олон бий. Түүнийг дэмжицгээе.
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
    • zochin
      zaaaaaas tenegteech chi
      2015 оны 05 сарын 30
  • Baggie (45.56.46.179)
    Тэр бусдыг дээрэмдэж баяжсан шүү дээ, зөвхөн нэг жишээ нь гэхэд л 1997 онд GM Industrial гэх арьс ширний компани Мах Импекс-ээс 2 жилийн турш гарах бүх хонины арьсыг авахад зориулж 500,000 ам долларыг гэхээ байгуулсаны үндсэн дээр шилжүүлсэн боловч нэг ширхэг ч арьс нийлүүлээгүй, шүүх цагдаагаар яваад ч нэмэр болоогүй, тэд бүгд холбоотой юм билээ, хичнээн хүнийг энэ мэт хулчидаж, дээрэмдэж, алж устгах замаар өөрөөсөө зайлуулсаныг энэ хүн өөрөө мэдэж байгаа,.... одоо тэр Монголыг бүхэлд нь дээрэмдээд, устгах гэж байна.... хоноцын хүүхэд Баттулгаа, чи одоо сайн явахгүй....
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
  • MNB (112.72.11.120)
    Гутлын үйлдвэрийг өгөх байсан юм. Брэндтэй болох ч байсан юм билүү?
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Юу байна Хулан?
      2015 оны 05 сарын 30
  • Zochin (202.179.20.70)
    Өөрөө босгосон гэхээсээ өмч хувьчлалаар өндийжээ
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
  • zochin (43.242.243.132)
    Aimaar yumaa gehees oor yu gehev
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
  • zochin (104.34.123.58)
    OLIGARH g songodog dyr..
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
  • zochin (104.34.123.58)
    ulsiin tosviin yumiig ynegyidelj avch sursan, jinhene oligarhi.
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
  • Зочин (150.129.143.103)
    Chingesiin ur sad iim l hiimortoi bh heregtei.jinhen mongol uhaantai sain zaluu.ergen toirond n urvagchid ih bdg.
    2015 оны 05 сарын 30 | Хариулах
  • ӨӨРИЙН ХҮЧ ХӨДӨЛМӨРӨӨР АВААГҮЙ АВИЛГАЛААР (202.179.28.159)
    АВИЛГАЛ МАФИЙН ЗАЛТ ҮНЭГ ХҮНИЙ ХӨЛСИЙГ СОРОГЧ ИЙМ ОЛОН ГАЗАРЫГ ЯААЖ ЗҮГЭЭР АВАХ БИЛЭЭ. АВТЛГАЛГҮЙ АВНА ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭЭ .
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • ok (103.23.51.3)
    battulgiin tolgoi ni sain ajillaj bna amjilt.haraad bhad hun chanar saitai ym shig sanagddag
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • T (202.70.47.182)
    Өөрийнхөө хүчээр ухаанаар явж байгаа жинхэнэ монгол эр хүн.Баттулгыг дэмжиж байна.
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.10.94)
    Баттулгад хэдэн ч дээд сургуулийн диплом худалдаад авчих хөрөнгө бол бий харин тэгэх сэтгэл байхгүй. Баттулгад гадаадад хэдэн ч хаус худалдаад авчих мөнгө бол бий харин түүнд тийм сэтгэл байхгүй. Баттулгад Монголын баялагийг хуваагаад цохичих гадаад түншүүд бий харин түүнд тийм сэтгэл байхгүй. Баттулга компаниа бөөцийлөөд явах боломж бий гэхдээ түүнд Монголоо гэх сэтгэл бий. Баттулгын хөрөнгө олон арван эгэл хүмүүсийг тэжээж буй. Харин өнөөгийн улс төрч нэртэй луйварчид Баттулгыг төр засгийн толгойд яавч гаргахгүй.
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
    • Зочин
      худалдаж аваад яах юм. Тэртэй тэргүй толгойд нь юм ороогүй хүн онигоо л болно ш дээ
      2015 оны 05 сарын 29
    • Зочин
      Зөв шүлгэлсэн байна.
      2015 оны 05 сарын 29
  • Зочин (103.11.192.34)
    тагжгар новш дээр нь наполеон комплестэй загалмайлсан эцгэнцэр гэжуугаа
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (150.129.141.158)
    Унэхээр сайн хун уул нь еронхий сайд болсон бол их зуйл хийх байсан даа даан ч новшын комосмолчид гарчихлаа туй чеорт гэж
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
    • davaa
      Iim luivarchinaar tur udirduulval uls oron suirne shuu dee
      2015 оны 05 сарын 29
  • шүтэн дээдлэгч (112.72.13.252)
    Энэ хүнийг л МОНГОЛ ЭР ХҮН ГЭНЭ. Ярихаасаа илүүтээ хийж чаддаг хүн элбэг дорж бсан бол энэ бүх эд баялгийг захчихсан бгаадаа
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • Иргэн (202.179.20.87)
    Энэ хүн ногоон цайгаа зөөгөөд компанийхаа хэдэн ажилчинд ноён болоод явж байвал болно.Харин Улс төрд даанч тэнцэхгүй Тэр дундаа МоАХ-ыг амьд үхдэл болгож байгааг дэмжээд байдаг Партизан гэгчүүдийг хараад гайхдаг.Түүнийг яагаад өөрчилж чаддаггүй юм болоо.
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • Zochin (64.235.154.36)
    ulsiin yildveruudiig, ZE turiin unchiin horoond baihdaa avch ugsun gee biz dee
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • Нямжав (124.158.107.38)
    Эх орон,ард түмэний төлөө шударгаар ажиллаж байгаад баяр хүргэж,цаашидын их бүтээн байгуулалтанд амжилт хүсьё.Үг,үзэл бодлоор биш үйлдэлээр хийж харуулаж байгаа нь бусдаас ялгарах онцгой ухаан,мэдрэмж шүү.Дандаа тэргүүлэгч нь байж,сэтгэл хангалуун,амар амгалан,тайван амьдарлыг танай хамт олонд чин сэтгэлээсээ хүсэн ерөөё.
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • ard (5.60.150.198)
    sanal neg baina
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
    • Bagii
      Xvniig ashillaj xuurch mexlexdee sain
      2015 оны 05 сарын 29
  • Тод. (94.10.246.56)
    Гайхалтай гэхээс өөр юу хэлэхэв.. Өөрийн хүчээр өндөрлөгт гарч ирсэн энэ хүнийг, магтахад үг багаддагийн.
    2015 оны 05 сарын 29 | Хариулах
  • Дэмжиж байна (112.72.13.161)
    Сайн хүн шүү ийм хүн Монголд байхгүй дээ
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • demjigch (27.33.13.222)
    Battulgiig demjine ee. Eh oronch hunn shuu dee
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • zochin (27.33.13.222)
    daraagiin yerunhiilugchuur songovol Mongol ulsdaa ih yum hiih baih.Mungu uzej horni garsan shunalgui eh oronch hun shuu dee. Gehdee alivaa hunees uu ereed muulval heniig ch gazar dor ortol hiij bolno. Battulgiig demjijtsgeeye Mongolchuudaa.
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.193.56)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (124.158.107.20)
    Germongas gedeg compnaiig ny uldeechihsen bainaa
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Энэ компаниуд (202.21.100.210)
    Монголд хэдэн төгрөгний татвар төлж байгаа вэ
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
    • Bi
      Харин тийм тоо сонсогдохгуй л бгаамдаа
      2015 оны 05 сарын 28
  • зочин (202.179.7.39)
    ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ ЭХ ОРНОО ӨРӨНД ТАВЬДАГГҮЙ САЙН ЗАЛУУ АМЖИЛТ ХҮСЬЕ
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • ррррррррр (202.179.11.134)
    бусад баячууд шиг хөрөнгөө гадаадад гаргадаггүй эх орондоо юмаа хийдэг мундаг залуу шүү, амжилт хүсье,
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.35.162)
    Сайхансамбуугийн хэлдэгээр гарын үсэг зурж тэрбумтан болоогүй, зөвхөн өөрийн хүч, авьяасаар тэрбумтан болсон Х.Баттулгыг магтахаас өөр яахав, ийм улс л Монголын хөгжлийг урагшлуулна
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
    • зочин
      Үнэндээ Монголын ард түмний хөрөнгийг зүгээр л авсан хүн байна шүү дээ. Яаж чадаж байна аа.
      2015 оны 05 сарын 28
    • Judo
      Daraagiin mongol ulsyn erunkhii said
      2015 оны 05 сарын 28