
Ази тивийн аварга шалгаруулах волейболын тэмцээн БНХАУ-ын Тяньжин хотноо үргэлжилж байна. Өчигдөр Монгол-Филиппинтэй тоглолж манай волейболчид 3:1-ээр өрсөлдөгчөө хожсоноор XI байрт шалгаржээ.
Багийн ахлах дасгалжуулагчаар Готовын Баярсайхан, туслах дасгалжуулагчаар Батдоржийн Хэрлэн, багийн менежерээр Тэрбишийн Алтансүх нар ажиллаж байна.
Багийн бүрэлдэхүүнд Г.Цэцэгжаргал (багийн ахлагч), А.Батжаргал, С.Пүрэвжаргал, Ч.Номинчулуун, Г.Энхнаран, Б.Энхзаяа, Г.Хонгорзул, Г.Хандсүрэн, Б.Цолмон, М.Сувдмаа, Ч.Халиун, С.Отгонбямба нар багтжээ.
Энэхүү тэмцээн нь Олимпийн эрх олгох волейболын эмэгтэйчүүдийн тэмцээн гэдгээрээ онцлогтой билээ. 18 дахь удаагийн Ази тивийн АШТ-д 16 улсын баг оролцох байсан ч Бүгд найрамдах Фижи, Туркменистан улсын баг тодорхой шалтгааны улмаас оролцоогүй юм. Манай шигшээ баг “С” хэсэгт Япон, Вьетнамын багтай багтсан бөгөөд хожил авч чадаагүй. Улмаар Энэтхэг, Австралийн багуудад хожигдож XI байр руу ухаржээ.
Тэмцээний дүн:
IX байр: Австрали
Х байр: Энэтхэг
XI байр: Монгол
XII байр: Филиппин
XIII байр: ХонгКонг
XIV байр: Шри-Ланк тус тус шалгараад байна.
Сэтгэгдэл (1)