
09.00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит 27 дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд болно. Хуралдаанаар НИТХ-ын 2015 оны /Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай / 24/04 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг дэмжих тухай асуудлыг хэлэлцэнэ.
10.00 цагт төрийн ордоны “А” танхимд “Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” нээлттэй хэлэлцүүлэг болно.
11.00 цагт НМХГ-аас хүүхдийн баярт зориулсан бэлэг, тоглоомонд гэнэтийн хяналт шалгалт хийнэ.
11.00 цагт Спортын төв ордны дөрвөн давхарын хурлын танхимд пауэрлифтингийн ДАШТ-д амжилттай оролцсон баг тамирчид сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
11.00 цагт ЗГ-XI байр, 2 давхарын хурлын дугуй танхимд энэ сарын 12-ны өдөр 30 гаруй иргэний хөдөлгөөнүүд болон төрийн бус байгууллагууд эвлэлдэн нэгдэж Үндэсний язгуур эрх ашигаа гол чиг шугамаа болгосон “Түмний Нэгдсэн Хороо” байгуулагдсан. Үүнтэй холбоотой олон нийтэд хэвлэлийн бага хурлаар мэдэгдэл хийж, ТНХорооноос гаргасан УРИАЛГА, ШААРДЛАГА анхны ажлын акцын мэдэгдэлийг танилцуулна.
12.00 цагт Монгол Улсын аварга С.Мөнхбат тэргүүтэй улсын цолтой 12 хилчин бөх "Хилчин бөхчүүд улсын хилд" аяны хүрээнд зүүн хилийн аймгуудад ажилласан тухай сонирхолтой мэдээллийг хийнэ.
14.00 цагт Улаанбаатар хотын хүн амын бохир усыг татан зайлуулдаг УСУГ-ын Цэвэрлэх байгууламж аваарын байдалтай ажиллаж байна. Өнөөдөр 2015 оны 05 сарын 28-нд 14 цагаас энэ тухай газар дээр нь мэдээлэл хийнэ.
15.00 цагт 976 арт галерейд Венецийн 56 дугаар олон улсын дүрслэх урлагийн биеннальд Монголын уран бүтээлчид хэрхэн оролцсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.