Бааварт 1.6 жилийн хорих ял оноолоо

“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр  нарт холбогдох шүүх хурал өчигдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болж өнгөрлөө. Хуралдаанаар Ш.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.1-т зааснаар төрийн албан хаагчийн биед халдсан гэж 1.6 жилийн хорих ял оноосон байна.
 
Харин Д.Манлайжаргал, М.Бадрал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэх үндэслэлээр Д.Манлайжаргалд 3 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, М.Бадрал 3 сар 1 хоногийн хорих ял оноожээ.  Д.Манлайжаргал нь өмнө нь тэнсэнтэй байсан учраас ийнхүү чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.