
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од Германы Хамбург хотноо саяхан болж өндөрлөсөн оло улсын марафоны тэмцээнд амжилттай оролцож энэ жилийн өөрийн хувийн дээд амжилтаа тогтоожээ. Тэрбээр тэмцээн эхэлсэн цагаас хойш толгой эгнээнд явсан бөгөөд 2 цаг 10 минутын амжилтаар наймдугаар байрт орж ирсэн юм. Энэхүү тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд гуравдугаарт байрт Кенийн тамирчин Стефан Чебагу, хоёрдугаар байрт Филемон Роно нар шалгарсан бол Лукас Ротич тэргүүн байрт оржээ. Ингэснээр гавьяат тамирчин Б.Сэр-Одын хувьд 2016 оны Рио Де Жанейрогийн олимпод оролцох эрхтэй болж байгаа юм. Герман улсын Хамбург хотноо болсон уг тэмцээнийг Монголын анхны спортын төрөлжсөн, төлбөрт суваг "SPS-HD" спортын хорхойтнууддаа шууд дамжуулан үзүүлсэн аж.