УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТААС ХОЦОРСОН ХҮҮХДИЙГ НӨХӨН ВАКЦИНЖУУЛНА

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 25 - ны өдрийн байдлаар Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад 163216 хүүхэд хамрагдаж,  93.4 хувьтай байна. Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн  хугацаа 05 сарын 25-нд дууссан ч  нөхөн дархлаажуулалт үргэлжлэх бөгөөд дархлаажуулалтаас  хоцорсон хүүхдийг нөхөн вакцинжуулах юм. Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний вакцинд нийт хүүхдийн 80 хувь нь хамрагджээ гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.