
Монгол улс шатахууны 42 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 45, Аи-92 шатахуун 59, дизелийн түлш 37, ТС-1 29 хоногийн нөөцтэй байгаа юм.
Мөн газрын тосны салбараас 2013 онд 187.7, өнгөрсөн жил 285.6 тэрбумын төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр буурч, тогтвортой байгаа ч манайд үнэ харьцангуй өндөр байгаа юм. Цаашид олон улсад үнэ өсөх хандлагатай байна.