Намын сурталчилгаанд явж байгаад амиа алджээ

Энэ сарын 25-ны өглөө МАХН-ын улс төрийн гурван ажилтан орон нутгийн замд осолд оржээ. Осолд орсон дээрх машиныг МАХН-ын улс төрийн ажилтан Т гэх залуу жолоодож явсан байна.  Уг ослын улмаас хүнд гэмтэл авч газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
 
Осолд орсон хоёр залуу эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд нэгийнх нь бие хүнд, эрчимт эмчилгээнд эмчлүүлж байгаа юм байна. Осол юуны улмаас гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
 
Харин орон нутгийн замд явсан жолооч нар залуус урд талынхаа машиныг гүйцэж түрүүлэхийн тулд хурд хэтрүүлснээс осолдсон гэж хэлжээ. Ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийнхан ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.