Монгол Улсын Ерөнхийлөгчид Иран, Мъянмарын Элчин сайд нар ИЖБ барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Исламын Бүгд найрамдах Иран Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Али Асгар Хажи, Мъянмарын Холбооны Бүгд найрамдах Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Тит Линн О нар тус тус Итгэмжлэх жуух бичгээ барив.

Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Ираны Элчин сайд Али Асгар Хажи уулзалтын үеэр Монгол Улсад Элчин сайдаар ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ илэрхийлэв. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчид Ираны Ерөнхийлөгч Хассан Руханийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжиллаа.


 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдаар томилогдон ирсэнд нь ноён Али Асгар Хажид баяр хүргэж, Иран Улсад түүний хийсэн айлчлал амжилттай болж, хоёр орны харилцааг идэвхжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал алхам болсныг тэмдэглэлээ. Мөн 2013 онд Киргизийн нийслэл Бишкект болсон ШХАБ-ын хурлын үеэр Ираны Ерөнхийлөгч Хассан Руханитай уулзаж байснаа дурсан ярилаа. Хоёр орон боловсрол, соёл, худалдаа, эдийн засгийн салбарт амжилттай хамтран ажиллах талаар Засгийн газар хооронд яриа, хэлэлцээ болж, зарим талаар ажил хэрэг болж байгааг дурдаад Элчин сайдад ажлын амжилт хүсэн ерөөв.


Мъянмарын Холбооны Бүгд найрамдах Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Тит Линн О-г хүлээн авч уулзах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд ажлын амжилт хүсч хоёр талын хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд хийдэг болсонд талархал илэрхийллээ.

Мъянмарын Холбооны Бүгд найрамдах Улсын Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин саяхан Монгол Улсад айлчилж, хоёр орны харилцааны цаашдын чиг хандлагын талаар ярилцсаныг дурдаад Мъянмарын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх айлчлалын үеэр хоёр талын харилцааны өөр олон асуудлыг ярилцахаар төлөвлөөд байна гэв.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (103.229.121.172)
    ebe erunxiilugch daxiadl france ruu ayalaxni dee. xooson uriin tulam kompaniudiin zaxiral nertei xuuxeldei naraa daguulaad. bie xamgaalagchid yumuu xaashaa yum. ternii orond mungu tsaasii ni zoxitsuulj demjeech.neg ajlaas nuguu ajilruu bankind tolgoigoo xurtel baritsaalsan nuxduud sh dee. sonsgolongiin zam gej tom jishee bnaa. duusdagguiee.zaxiral ni gej zugaalsan nuxur.arai bishee.
    2015 оны 05 сарын 27 | Хариулах