
Өнгөрсөн амралтын өдөр нийслэлд цахилгаан тасарч багагүй сандаргасан. Тог тасрах болсон шалтгаан нь “Улаанбаатар дэд станц” дээр гал гарснаас үүдэлтэй хэмээн ярьж байсан. Харин юунаас болж гал гарсан талаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Равдандорж “Өдрийн сонин”-д ярилцлага өгөх үеэр ийн дурджээ.
-Бүтэн сайн өдөр амарч байхад “Дарга аа, Улаанбаатар дэд станц дээр гал гарлаа. Яаралтай ирнэ үү?” гэсэн. Давхиад очиход галыг унтраасан байв. 72 цагийн дотор галын шалтгааныг тогтоодог юм. Ямар гал гарсан гэхээр холбооны утас манай порталь дээр унжсан байж. Тэр өндөрт хүн аваачаад шиднэ гэж байхгүй. Нөгөө утас салхинд хийсээд өндөр хүчдэлийн шугамыг кротолчихгүй юу. Энгийнээр тайлбарлахад гал гарахад бүгдийг шаатачихгүйн тулд автоматаар цахилгаан тасалдаг хамгаалалтын систем байдаг юм. Дөрөвдүгээр цахилгаан станцыг аюулаас сэргийлж автоматаар салгадаг. Өмнөд бүсээ, зүүн бүсээ ноль суулгасан. Өнөөдөр хүртэл дөрөвдүгээр цахилгаан станцыг бүрэн сэргээж чадаагүй байна. Энэ бол ашиглалтын ажилтнуудын буруу, удирдлагын хувьд би ч бурууг хүлээлцэнэ. Амралтаа авсан ч бай, халагдсан ч бай халагдаагүй ч бай энэ компанид болсон бүхэн надтай холбоотой. Цэвэр техникийн хүмүүсийн алдаа гэв.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл (8)