”Тэрэгтэй парад 2015” тайван жагсаал болно

Ирэх сарын 7-ны "Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулах юм. Энэхүү арга хэмжээний үеэр "Тэрэгтэй парад 2015" жагсаал зохион байгуулагдах гэж байна. Машины дуут дохио (сигнал) хүүхэд айлгаж, хүүхдээ тэрэгтэй нь түрээд явахад тохиромжтой бартаа саадгүй, цэвэр цэмцгэр зам, талбай хангалтгүй гээд олон бэрхшээлийг энд дурьдаж болно. Тиймээс энэ жагсаалын гол зорилго нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ шаардаж, үүнийгээ тайван жагсаалаар хүргэхэд орших юм.  Тус арга хэмжээ 11 цагт эхлэх бөгөөд Чингисийн талбайд цуглан, баруун 4 зам хүртэл автомашины замаар алхах юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.