Уул уурхайн сайд мэдээлэл хийлээ

Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 956 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт ирүүлээд байгаагаас 773 аж ахуйн нэгж цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 899, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 45, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байгаа юм. Кадастрын хэлтэс энэ оны 1 дүгээр сарын 26-аас эхлэн 16 удаа цахим хэлбэрээр 1686 дугаар олгож, өргөдлийг хянан шийдвэрлэсэн байна.  

Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын дагуу байгуулагдсан ажлын хэсэг Алт үйлдвэрлэгчдийн холбоогоор дамжуулан хүсэлт ирүүлсэн, холбогдох бичиг баримтын шаардлага хангаж буй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг Монголбанкинд уламжилж, алтны санхүүжилт олгох талаар Монголбанк болон Хөгжлийн банкны удирдлагатай уулзалт хийж, тодорхой шийдэлд хүрчээ. Уулын ажлын төлөвлөгөөгөөр  олборлох алтны 30 хүртэл хувийн баталгааг Хөгжлийн банк гаргаж Монголбанк санхүүжилтийг нь арилжааны аль нэг банкинд олгоно. Зээл төлөх баталгаа, гарах эрсдэлийг аж ахуйн нэгжүүд хамтарч хүлээх үүднээс компаниуд консорциум болж хүсэлт гаргахад Хөгжлийн банк баталгаа гаргаж өгөх боломжтой болж байна.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтийг Ашигт малтмалын газар хүлээн авч, аж ахуйн нэгж, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.179.28.184)
    AIMGIIN ZASAG DARGA NAR NI MEDELTEI BOLOOD AJIL ER HIILGEHGUI BAIGAA GEJ IH SONSSON UM BAINA SHUU SHAL HUDLAA AJIL YAVAAD BAIGAA UM BICHIHIIN ...
    2015 оны 05 сарын 26 | Хариулах
  • ИНЖЕНЕР (112.72.11.67)
    Ц ЭЛБЭГДОРЖИЙН санаачилгаар монгол орон сүүлийн 25 жил урагшаа алхам ч хөгжсөнгүй Улс төрч нэртэй хогийн тантан шиг хүмүүсийг удирдах албан тушаалд тавь ажиллуулснаар монгол урагшаа биш хойшоо ухран пад боллоо олон олон аймаг сум хороон дээ энэ үзэгдэл газар авчээ Эцэс сүүлдээ улс төрчдийг техник технологийн нарийн ажиллавар дээр тавьж байна улс төрчид салбар хөгжүүлэх үүрэгтэй яамыг айлын авгай хүүхэд эргүүлдэг улс төрчөөр сайд тавих болжээ уул уурхайн яам овоо хол дээрээ бос ирсэн чинь нолуурын наймаачин Б Жигжид гэгч этгээд ирээд юу хийв уул уурхайн урагшлах ажил саармагжлаа гэх мэтчилэнгийн олон зүйл хэлж болно уул уурхайн яам салбарыг ноолуурын наймаачин долир хар хүүгээс эхлээд хөгжүүлж харагдаач