
Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл тосгоны нутагт онц хэрцгий хүн амины хэрэг гарчээ. Тус сумын нутгаас толгойгүй цогцос олдсон байна.Түүнийг хөнөөгөөд хогийн цэг дээр хаясан байжээ. Цогцсыг таниулж, 50 орчим настай эрэгтэй Н болохыг нь тогтоожээ.Одоогоор хоёр сэжигтнийг саатуулаад байгаа аж. Хэргийн газар дээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар шуурхай ажиллаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл (3)