
НОБЕГ-т Сонгинохайрхан дүүргийн XX хороо, "Улаанбаатар импекс" ХХК-ийн хашаанд, "Номин холдинг" ХХК-ийн "Номин" агуулах худалдааны төвийн баруун талд тэсрэлт боллоо гэх дуудлага баямба гарагийн 15:34 цагт иржээ. МХЕГ, тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, аврах анги, Цагдаагийн хэлтсээс нийт 36 албан хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр хэргийн газарт очиж ажилласан байна. Энэхүү хэргийн улмаас төмөр замын "Улаанбаатар" зүтгүүрийн депогийн ажилтан 55 настай эрэгтэй Э, 40 настай эрэгтэй Ц, 28 настай эрэгтэй М, 3, "Номин" агуулахын ажилтан 26 настай, эрэгтэй Б нар түлэгджээ. Тэднийг ГССҮТ-ийн Түлэнхийн төвд хүргэсэн байна.
Хадгалалтын горим зөрчигдсөн 20 кг-ын багтаамжтай 10 баллоны нэг нь дэлбэрсэн аж. Агаарт тархсан хорт хийг усаар саармагжуулсан бөгөөд НМХГ-ын алба хаагчид лабораторийн багажаар анхан шатны хэмжилт хийжээ. Агаарт хорт бодис үлдсэн эсэхийг нягтлахад ямар нэг хорт бодис, химийн урвалын шинж тэмдэг илрээгүй аж.
Хэргийг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байгаа юм байна.