УЛИАСТАЙН ГҮҮР ОРЧИМД ТҮР ХУГАЦААГААР ЗАМ ХААНА

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа “Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6 км авто зам" /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүртэл/ - ын барилгын ажлын хүрээнд өнөөдөр зам хаана. Төмөр замын 413-р км дахь гарам орчмын авто замын зорчих хэсэгт энэ сарын 26, 27-нд засварын ажил хийх тул дээрх хугацаанд тус замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй юм байна.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.