800 төгрөгний цахилгаанаар цэнэглээд 100 км зам туулна

Энэ таксигаар таны өдөрт олох орлого тань бүгд цэвэр ашиг болно гэхэд хилсдэхгүй. Учир нь 800 төгрөгний цахилгаанаар цэнэглээд 100 км замыг туулна гэвэл хичнээн их ашигтай болж байгаа нь харагдана. Хэрэв та гараш болон гэртээ шөнийн тарифт тоолууртай бол ердөө 400 төгрөгний цахилгаанаар машинаа бүрэн цэнэглэж чадна.

Өөр нэг онцлог тал гэвэл яг л орчин үеийн Япон Солонгос машинтай адилхан цонх хаалга толь нь автоматаар ажиллах бөгөөд жолоодоход автомат хүч дамжуулагчтай машинтай адилхан аж. Цагт 60-100км/цагийн хурдтай явах бөгөөд бүрэн цэнэгээрээ 250 км замыг туулна.

Дотор салон нь тансаг бөгөөд хөгжим, халаалтын систем суурьлуулсан. Халаалтын систем нь орчин үеийн карбон кристал технологиор хийгдсэн тул цахилгаан энерги бага зарцуулна.

Өвлийн цагт -20 хэмийн орчинд хэрэглэж болно. Ер нь аккумлятороо хөлдөөхгүй бол яваад л байна даа. Гэвч аккумлятор гэсгээх төхөөрөмжтэй тул өвлийн цагт хэрэглэж болно.

Шөнөдөө гараждаа цэнэглэж орхиод өглөө нь ажилдаа гарахад бүрэн цэнэглэгдээд хононо. Нэг аккумляторыг нийтдээ 500 удаа цэнэглэж болно гэж үйлдвэрлэгч танилцуулсан боловч түүнээс олон цэнэглэж болох магадлалтай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.170.71.91)
    ymr nert hanahin mashin be
    2015 оны 05 сарын 25 | Хариулах