Нийтийн тээврийн ажилчид ажил хаялт зарлажээ

Өнөөдөр өглөө 06:00 цагт нийтийн тээврийн ажилчид ажил хаялт зарлажээ. Энэхүү ажил хаялтын улмаас гэр хорооллын иргэдэд автобус үйлчилгээ хүрэлцэхгүй байна гэсэн гомдол ихээр иржээ.  Нийслэлийн тээврийн газраас зохицуулалт хийж, бусад компаниудын автобусыг Зорчигч тээврийн нэгтгэлийн маршрутаар зорчуулж эхэлсэн байна. Зорчигч тээврийн нэгтгэлийн Үйлдвэрчний эвлэлийн хороо ажил олгогч талтай Хамтын гэрээ байгуулан, Гурван талт тарифын хэлэлцээ хийхийг хүсч байгаа юм.  Энэхүү хүсэлтээ энэ сарын 13-нд Хөдөлмөрийн тухай хуулийн 120.5-д заасны дагуу ажил хаялтыг зохион байгуулах шийдвэрээ хүргүүлсэн юм. Гэвч ажил олгогч байгууллагын зүгээс хамтын, тарифын хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллах тал дээр тодорхой арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийн байдалд хүрчээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.