Ховд голд хоёр хүүхэд живжээ

 

Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нар “Ховд” голын усанд живсэн байна. Аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 2 автомашин, 2 завь, орон нутгийн 25 иргэн, 6 автомашин, нийт 37 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Тус газрын даргын хүсэлтээр нэмэлт хүчээр эрлийн ажиллагаа явуулахаар Ховд аймгийн Онцгой байдлын газраас 5 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг ирж, 08:00 цагт                                                                                       эрлийн ажиллагааг эхлүүлжээ.              

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.