Улаанбаатар хотод 2016 он гэхэд усны хомсдол үүснэ гэж Дэлхийн банкны судалгаагаа гарсан байна. Монгол оронд сүүлийн 20 жилийн хугацаанд зам, харилцаа, эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарууд үсрэнгүй хөгжсөн юм. Харин “Усны аж ахуйн яам”-ыг харъяа Усны институт болон удирдах газруудынх нь хамт татан буулгасан. 2005 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар” байгуулах хүртэл бүрэн уналтын байдалтай байсан. Улс орны тогтвортой хөгжлийн тулгуур хүчин зүйл нь байгалийн нөөц, түүний зохистой хэрэглээний асуудал юм. Тэр дундаа усны цогц бодлого, менежмент голлох үүрэгтэй.Манай улсын аймаг, сумдууд газар доорхи усаар хангагддаг. Газар доорхи усны нөөц баялаг нь хэдэн зуун жил болсны эцэст нөхөн сэргээгддэг байна. Иймээс усны нөөцийн тогтоож, ашиглалтын горимыг тодорхойлон, мөрдөх зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа юм. Усны нөөцийн хуваарилалтыг бодлогоор зохицуулж байж тогтвортой хөгжих үндэс суурь нь тавигдана. Аливаа улс орны усны нөөц ховор байгаадаа бус буруу бодлогоор хэрэгжүүлснээр хомсдол үүсдэг байна. Дэлхийн улс орнууд усны хомсдолтой янз бүрийн аргаар тэмцсээр байна.
Дэлхийн улс орнууд дараах аргаар тэмцэж байна


