Сони мюзик энтертаймент болон Юниьерсал мюкиз группын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Сони мюзик энтертаймент компанийн Монголыг хариуцсан бүс нутгийн гүйцэтгэх захирал Арина Дмитриева, Юниверсал мюзик групп компанийн Монголыг хариуцсан бүс нутгийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Сергей Елфимов нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Төлөөлөгчид Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, оюуны өмч, зохиогчийн эрхийн бүтээлийн хамгаалалт болон оюуны өмчийн талаарх хууль эрх зүйн талаар тодруулж, харилцан санал солилцлоо.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, сүүлийн үед манай хамтлагууд үндэсний дуу, хөгжмийг орчин үеийн хэлбэрт оруулж, олон улсын хэмжээнд гарах боломжтой болж байна. Киног хууль бусаар хуулбарлах асуудал харьцангуй гайгүй байдаг. Харин дуу, хөгжмийг хянахад хэцүү байгаа гэдгийг хэлэв.

Уулзалтад Улсын Их Хурлын даргын ниймийн бодлогын зөвлөх Ц.Буянцогтоо болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.