
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн ЗГХГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа “Эрдэнэс Тавантолгой” компаниас их хэмжээний мөнгө авсан, эхнэрийнхээ байгуулсан “Говь повер” компанийн нэр дээр тус компаниас их хэмжээний мөнгө авч, мөнгө угаасан хэрэгт холбогдоод байсан. Тэрээр ажилаа өгснөөс хойш гадаадад амьдарч байсан билээ. АТГ-аас дээрх асуудлаар шалгах гэтэл Г.Дэнзэн оргон зайлсан гэх мэдээлэл тараад байсан билээ. Харин Г.Дэнзэн үүнийг нь үгүйсгэж Германд сурч байгаа тухайгаа захидлаар илгээж байсан. Уг захидалдаа удахгүй Монголд очино гэж бичсэн байсан бөгөөд хэд хоногийн өмнө эх орондоо ирсэн юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ-ын мөрдөн байцаагч нар гэрт нь дайран орж, үзлэг хийх прокурорын зөвшөөрөл үзүүлэн гэрийнх нь хамаг эд зүйлийг нэгжсэн байна. Улмаар Г.Дэнзэнг шууд албадан баривчилжээ. Түүнийг 14:00 цагийн үед АТГ-т аваачсан бол орой 20:00 цагийн үед 14 хоног саатуулах прокурорын зөвшөөрөл үзүүлээд, түүнийг цагдан хорих 461-р анги руу авч явжээ. АТГ хэргийг тодорхой болгоогүй байхдаа сэжигтэнг барьж хорьсон үйлдлийг дахин гаргалаа. Өмнө нь "Нүүрс хөтөлбөр"-ийн хэрэгт холбогдож байсан Л.Гансүхийг баривчилж, олон сар хорьж байгаад хэргийг нотолж чадаагүйн улмаас суллаж байсан.
Г.Дэнзэн өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагандаа
“Эрдэнэс-Тавантолгой”-н ТУЗ-ийн даргын ажлыг би долоон сар орчим хугацаанд л хашсан байдаг юм. Энэ хугацаанд 17 тэрбум байтугай нэг ч төгрөгийн тендер аваагүй гэдгээ хатуу мэдэгдье.
ТӨК-ийг үнэгүйдүүлж бүлэглэлийнхээ мэдэлд авах гэсэн явцуу шуналтай хүмүүсийн явуургүй арга. Муу нэртэй Дэнзэнтэй холбож байгаад бүхнийг амжуулъя гэсэн башир арга. Тэрэндээ Я.Батсуурь захирлыг хутгах гэж оролдсон гэж харж байна. Үүний баталгаа нь тухайн үед ч, одоо ч АТГ-аас намайг шалгасан зүйл нэг ч байхгүй байгаад юм.
Огт хэрэг хийгээгүй хүнийг шууд гүтгээд шоронд хийх хэмжээний зориг тэднээс арай л гарахгүй байх. Үнэн миний талд учраас би зоригтой байгаа” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл (4)