
09:00 цагт “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хийн хуримтлалыг нэмэгдүүлэх” GCP/MON/008/GFF төслийн нээлтийн хурал Чингис хаан зочид буудлын "Өргөө" хурлын танхимд эхэлнэ. Утас: 99106727
09:00 цагт “АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал Corporate зочид буудалд эхэлнэ. Хурлыг нээж Эрчим хүчний сайд Д.Зоригт, АСЕМ-ын Элчин сайд, Ази Европын сангийн гүйцэтгэх захирал Ян Зан нар үг хэлнэ. Хуралд Ази-Европын уулзалтын гишүүн болон бусад улс орны нийм 100 орчим албан ёсны төлөөлөгч, мэргэжилтэн, эрдэмтэд оролцоно. Утас: 99773800 88008516
09:30 цагт “Архитектурын мэргэжлийн сургалтын шинэчлэл” сэдэвт зөвлөгөөн Монголын Архитекторуудын ордонд болно.
10:00 цагт Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо хамтран Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх "Өмгөөлөгч-Танд тусалъя" өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулна.
10:00 цагт “Зайсан голден вилл” спорт цогцолборт авиралтын спортын хиймэл хадан хананы нээлтийн арга хэмжээ болно. Олон улсын стандартад нийцсэн анхны хиймэд хадан хана юм. Нээлтийн арга хэмжээнд холбогдох спорт холбоодын удирдлага оролцоно. Хаяг: Зайсангийн чанх зүүн талд “Зайсан голден вилл” хотхоны бэлтгэлийн танхимд. Утас: 99702481
11:00 цагт “Залуу Зохион Бүтээгч”-дийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулдаг “Автомат Роботын Тэмцээн 2015” тэмцээн ШУТИС, МХТС-ын спорт зааланд болно.
12:00 цагт элэгний С вирүсийн эсрэг үйлчилгээтэй "Харвони" эмийг Монгол Улсын бүртгэлд бүртгэсэн талаар ЭМСЯ-наас өөрийн байранд хэвлэлийн бага хурал зарлаж байна.
12:00 цагт Монголын Тээвэр, Холбоо, Газрын Тосны Ажилтны ҮЭ-үүдийн холбооноос нийтийн тээвэрчид 2015 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 06:00 цагаас эхлэн хугацаагүй ажил хаяхаар шийдвэрлэсэн талаар мэдээлэл хийх хэвлэлийн хурал МҮЭХ-ны байрны 4 давхрын зааланд болно. Утас: 86037878, 99905733
15:00 цагт ШУА-ийн дэргэдэх Эрдэм клуб, Олон улсын харилцааны хүрээлэнтэй хамтран "Монгол улсын хөгжлийн шинэ гарц: Сорилт ба боломж" хэлэлцүүлэг СТӨ-ний III давхарт байрлах ШУА-ийн чуулганы танхимд болно. Утас: 99092150, 91910523
19:00 цагт Олон Улсын Уралдааны гранпри шагналт, зураач Н.Эрдэнэбаяр болон Монголын анхны мэргэжлийн гэрэл зурагчдын нэг С.Туяа, бүтээлч үйлдвэрлэлийн талаарх таны мэдэх ёстой зүйлс номын зохиогч Б.Наранцогт нар өөрсдийн ажил, амьдралын туршлагаас хуваалцах лекц Тусгаар Тогтнолын Ордны бага танхимд болно. Утас: 89903296