Улаанбаатарт 28 хэмийн дулаан байна

Малчидад зориулсан цаг агаарын мэдээ: Ойрын өдөрүүдэд ихэнх нутгаар халж, агаарын хуурайшилт ихэснэ.

 Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр үүлшиж, бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 хэм, Говь талын нутаг болон Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав газраар 26-31 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 26-28 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 9 хэм дулаан, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.