
Монголын Тээвэр, Газрын Тосны Ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Автотээврийн салбарын хамтын болон тарифын хэлэлцээрийн асуудлаар энэ сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 120.5-д заасны дагуу ажил хаялтыг зохион байгуулах шийдвэрийг хүргүүлсэн байна. Энэхүү шийдвэрийг нь түр хугацаагаар хойшлуулаад байгаа юм байна.
Ажил олгогч байгууллагын зүгээс хамтын, тарифын хэлэлцээрийг хэрэгжүүлж ажиллах тал дээр тодорхой арга хэмжээ авахгүй байгаа аж. Үүний улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 121.5-д заасны дагуу ажил хаялтыг энэ сарын 25-ны өдрийн 06:00 цагаас зарлахаар болжээ. Ингэхдээ хугацаагүй ажил хаяхаар шийдвэрлэжээ. Тэд энэ талаараа маргааш 12.00 цагт МҮЭХ-ны байрны дөрөвдүгээр давхрын зааланд мэдээлэл хийх юм байна.