БНСУ-д Монгол эмэгтэй хүний амь хөнөөхийг завджээ

Энэ сарын 16-нд хамтран амьдрагч Монгол залуу Г-тэй  маргалдаж түүний амь насанд халдахыг завджээ. Г-г цааш харан зогсож байхад араас нь гал тогооны хутгаар нуруу, хүзүү, цээж, мөр зэрэг рүү нь олон удаа хутгалж хүнд бэртээсэн байна. Иргэн Г эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа бөгөөд түүний эрүүл мэндийн байдал амь насанд нь аюулгүй болсон байна.  

Солонгос улсад гэмт хэргийн хохирогч болсон гадаадын иргэдийн хэргийг хуулийн дагуу бүртгэн авч хувийн мэдээлэл, гэр, ажлын хаяг зэргийг нууцалдаг журамтай байдаг аж.  Хохирогчид уг журмыг сайтар ойлгуулсаны дараа үнэн зөв мэдэээллийг авч хамтран амьдрагч эмэгтэйг нь саатуулж  хэргийг шалгаж эхэлсэн тухай Чонжү хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна.

Хохирогч эрэгтэй Г нь 2008 онд Солонгос улсад нэг сарын хугацаатай аялал жуулчлалын визээр очсон боловч визийн хугацаандаа эх орондоо буцалгүй Солонгос улсад хууль бусаар амьдарч байжээ. Хамтран амьдрагч бүсгүй нь түүний энэ байдлыг ашиглан маргалдсан үедээ " Цагдаагийн газар мэдүүлж эх оронд нь буцаалгана" гэх мэтээр дарамталдаг байсан гэнэ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.