Хүүхдүүдийн цогцсыг хайх ажиллагаа үргэлжилж байна

Өнгөрсөн амралтын өдөр Ховд голын усанд есдүгээр ангийн хоёр сурагч живж осолдсон харамсалтай хэрэг гарсан юм. Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг, Их булан гэдэг газар амьдардаг А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нар усанд живж нас баржээ. 

Хүүхдүүдийн цогцсыг эрж хайх ажилд онцгой байдлынхнаар ахлуулсан нутгийн иргэд оролцож байгаа ч гол үерлэж, ус булингартсан байгаа тул эрлийн ажилд саад учируулж байгааг албаны хүмүүс мэдээлжээ.

Дуудлагын дагуу ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагчид очсон бөгөөд хоёр автомашин, хоёр завь, орон нутгийн 65 иргэн, 18 автомашин, нийт 80 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр цогсыг эрж хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.