

Монголд зориулан нэг тэрбум долларын зээлийн шугам нээхээр болсон Ерөнхий сайд Нарендра Модиг Энэтхэгийн барууны төвч үзэлт, бүс нутгийн улс төрийн нам болох Шив Сена буруушаасан байна. Үүний оронд улсынхаа өрөнд баригдсан Махараштра мужийн газар тариалан эрхлэгчдэд туслах хэрэгтэй гэжээ.
Мөн тус намын мэдэгдэлд, “Ерөнхий сайдын Н.Модигийн энэ үйлдэл нь сүүлийн жилүүдэд амиа хорлосон тариаланчдын “сүнс”-ийг амраахгүй” гэсэн байна. Энэтхэгийн Махараштра мужид 2004-2014 онд 35 мянга орчим тариаланч амиа хорлосон бол 2015 оны 1-3 дугаар сард 600 гаруй тариаланч амиа хорложээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл (1)