

Дөрвөн настай бяцхан охиныг зодож амь насанд хүрсэн гэх хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд товлогдсон байсан билээ. Гэвч шүүх бүрэлдэхүүн хойшлуулах шийдвэр гаргасан байна.
Учир нь хохирогчийн өмгөөлөгч Н.Манлайжав шүүх бүрэлдэхүүнд хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан аж.Иймээс хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан үзэж шүүх хуралдааныг зургаадугаар сарын 3-ны өдрийн 11:00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Мөн талийгаач охины хойд эх Г.Маралмаа хөл хүнд ба одоо 6-7 орчим сартай аж. Тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэх хүсэлтээ шүүх бүрэлдэхүүнд тавьжээ. Түүний хүсэлтийг шүүгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа эмнэлэгт албан бичгээр танилцуулахаар болсон байна. Гэвч шүүх бүрэлдэхүүн энэ удаад батлан даалтын талаар ямар нэгэн шийд гаргаагүй бөгөөд эмнэлгийн хяналтын асуудлыг эргэн хэлэлцэхээр болов.
Сэтгэгдэл (16)