Гурван хүн нас баржээ

СХД-ийн нутаг Эмээлтийн зам, Монтер ХХК-ны хойд замд "Х.Сонота" маркийн автомашины жолооч Д  "Исузу Тра" маркийн авто машинтай мөргөлджээ. Үүний улмаас  32 настай Д нарын 3 хүн нас барж 1 хүн гэмтсэн байна. Төв аймгийн Эрдэнэ сумын төвөөс зүүн тийш 2 км замд приус маркийн  авто машин онхолдож зорчигч 31 настай эрэгтэй Ж нас баржээ. Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн чанар муутай мотоциклоор замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртөх, амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал их гарч байна. Иймээс жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримталж, аюулгүйн бүсээ зүүж, хурдаа тохируулж өөрийн болон бусдын амь насыг хамгаалж аюулгүй байдлаа хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна. 
 

 
 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.