Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт Монгол улсын ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Философи, шашин судлалын тэнхим, Монголын буддын судлалын хүрээлэн ТББ хамтран Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Г.Лувсанцэрэнгийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан “Монголын буддын судлалын орчин үеийн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралМУИС-ийн Эрдмийн танхимд болно. Утас 99045949
 
10:00 цагт Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга баригдах 4 байршилд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг  Хангарди ордны 14 давхарт зохион байгуулна. Утас: 99056537
 
10:00 цагт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, ажил олгогч аж ахуй нэгжүүд, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн хэлтэс хамтран “Амжилтын гараа” өдөрлөгийг ажил хайж буй иргэний хүсэл сонирхол, мэргэжил, ур чадварт нийцсэн ажилтан олоход зуучлах зорилгоор  МҮЭ-ийн Соёлын Төв Ордонд зохион байгуулна.
 
11:00 цагт ирэх бямба гарагт Чингисийн талбайд болох Монгол цэргийн сүр жавхааг илтгэсэн “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны эцсийн шалгаруулалт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болон Москва хотод болсон Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын парадад оролцсон бие бүрэлдэхүүний цэргийн жагсаалын тоглолтын талаар нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас НЗДТГ-ын А зааланд мэдээлэл өгнө. Утас: 99666553
 
11:00 цагт ХСИС-ийн Онцгой байдлын сургуулиас санаачлан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдүүдэд зориулсан 12 төрлийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх 500 ширхэг зурагт хуудсыг Баянзүрх дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн 255 бүлэг, хувийн өмчийн 102 цэцэрлэгт үнэ төлбөргүй хандивлах арга хэмжээ БЗД-ийн 172-р цэцэрлэгт болно. Утас: 88115446, 88013108
 
11:00 цагт Худалдаа, үйлчилгээний Саруул маркет /Нарны зам дагуу "Урбанек" компаниас баруун тийш "Монгол глобал" компанийн хашаанд/ "Эрүүл хөрс-Эрүүл хүнс" сарын аяны хүрээнд МХЕГ-аас Хяналтын хуудасны талаар үзүүлэх сургууль зохион байгуулна. Утас 99095421, 91989890
 
11:00 цагт  "Монгол ньюс"  Мэдээллийн төвд Залуучууд нэгдсэн намын гишүүд ИЗНН-нд нэгдэх тухай асуудлаар мэдээлэл хийнэ.  Утас: 88069710
 
11:00 цагт Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын хөгжлийг таниулдаг “ICT-EXPО-2015” үзэсгэлэнгийн нээлт “Бидний шийдэл – Хөгжлийн хурдасгуур” уриан дор Мишээл Экспод болно.
 
11:40 цагт "Монголньюс" Мэдээллийн төвд АНУ-ын H2OIL корпорацийн Монгол Улс дахь албан ёсны онцгой эрхт дистрибьютер “Жим вэйл монголия интернейшэнл” ХХК-ны хамт олон Байгаль орчинд ээлтэй нано технологийн талаар мэдээлэл хийнэ. “Нано шатахуун”-ыг зах зээлд үе шаттайгаар нийтийн хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлснээр байгаль орчинд ихээхэн ач холбогдолтой юм. Утас:99509174
 
12:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд протез, ортопедийн үйлчилгээ үзүүлдэг, дотооддоо хиймэл цорго, хиймэл эрхтэн г.м үйлдвэрлэдэг "Эрхэм чанар" ХХК-ны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан бүтээж буй шинэ эмнэлэгийн байрны нээлтийн үйл ажиллагаа 3-р эмнэлэгийн хойд талд, Гэмтэлийн эмнэлэгийн урд талд болно. Утас: 88093607
 
14:00 цагт НИТХ-ын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал эрхэлсэн дэд хорооны хуралдаан НЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар ЕБС-уудад хэрэгжиж байгаа "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад шалгасан мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, эрүүл мэндийн хүрээлэнгийн дүгнэлт, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг хэлэлцэж, санал зөвлөмж гаргана.
 
15:30 цагт Зэвсэгт хүчний 2015 оны марш тактикийн аварга шалгаруулах тэмцээний хаалтын ажиллагаа Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд  болно. Сэтгүүлчдэд зориулсан автобус 14:00 цагт Соёлын төв өргөөний үүднээс явна. Утас: 99160187, 99121715

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.