Галзуу үнэг айлын хот руу дайрчээ

Булган, Говь-Алтай  аймагт галзуу үнэг айлын хот руу орсон хоёр  тохиолдол гарчээ.
Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг “Арзгарын зүүн-Өвөр” гэдэг газар хаваржиж байсан малчин Х-ийн хот руу галзуу үнэг дайрчээ. Хот руу орсон үнэгийг устгаж, дээж аван аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд “Галзуу” өвчин болох нь батлагдсан байна.
Мөн Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн нутаг “Ханжитад” гэдэг газар малчин Ө-ийн хотонд үнэг орсныг устгажээ. Устгасан үнэгнээс дээж авч түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогджээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.