

2008, 2010, 2014 онд дэлхийн аварга Японы шилдэг уран гулгагч Мао Асада Сочигийн өвлийн олимпод 6-р байр эзэлсэнийхээ дараа спортоосоо хөндийрөөд байсан билээ. Өвлийн олимпийн 22 дахь удаагийн наадмаас ганзага хоосон нутаг буцсаныхаа дараа тэрээр мөсөн талбайдаа эргэн ирэх магадлал 50-50 хувьтай хэмээн мэдэгдэж байсан юм. Жил гаруй хугацаанд завсарласны эцэст Мао Асада дахин бэлтгэлээ хийж эхэлсэн бөгөөд удахгүй тэмцээн уралдаануудад оролцож эхэлнэ гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Өдгөө 24 настай түүний хувьд ингэснээр 2018 онд Өмнөд Солонгос улсын Пёнчан хотноо явагдах өвлийн олимпийн наадамд оролцох магадлалтай болсон ч өөрөө энэ талаар одоохондоо ам гарахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл (7)