Музейнүүдийг төрийн тусгай хамгаалалтад авна

БСШУ-ны сайдын тушаал, удирдамжийн дагуу улс, аймгийн музейнүүдэд улсын тооллогыг 2013 оны 11-р сард зэрэг эхлүүлж, хамгийн сүүлд буюу энэ оны 4-р сард Монголын үндэсний музейнхээр тооллого дуусчээ. Тооллогод 42 байгууллага хамрагдсан байна.

Улс, орон нутгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүнгийн мөрөөр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт үүрэг болголоо.

Үүнд,

·  Музейн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, музейн хөгжлийн үндэсний хөтөлбөр боловсруулах, тооллогын дүнгийн мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргах

·  Монголын үндэсний музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Эрдэнэзуу музейг Төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай зүйлийн жагсаалтад оруулах

·  Улс, орон нутгийн музейн барилгын засварын үйлчилгээ, зориулалтын барилга байгууламж, техник тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг ирэх оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгах

·  Музейн нарийн мэргэжлийн боловсон хүчнийг өндөр хөгжилтэй оронд бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх

·  Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох  журмыг хамтран баталж, мөрдүүлэх

·  Эрдэнэзуу болон бусад сүм музейг орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх талаар судалгаа хийж, зохих шийдвэр гаргуулахыг үүрэг болголоо. 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.