
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний сэжигтэй 5781 тохиолдол бүртгэгдээд байна.
Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 491 хүн лабораторийн шинжилгээгээр, 752 хүн эпидемиологийн холбогдол, улаанбурхан өвчин туссан нь илэрсэн байна.
Энэ сарын 15-наас эхэлсэн улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад улсын хэмжээнд 66616 хүүхэд хамарч, нийт 17.7 хувьтай байна.